С.Батболд: Нийслэлийн МАН-ын хорооны даргын сонгуульд өрсөлдөж, 2020 онд ард түмнээрээ дүн тавиулна
2018/09/06

Нийслэлийн МАН-ын хорооны бага хурал есдүгээр сарын 21-нд болно. Бага хурлаар НИТХ-ын 369 төлөөлөгч Нийслэлийн МАН-ын хорооны даргаа сонгох юм.

Нийслэлийн намын даргын сунгаанд Улаанбаатар хотын Засаг дарга С.Батболд өрсөлдөхөө өчигдөр зарлав. Тэрбээр, "Бид 2016-2020 онд нийслэлийг хөгжүүлэхээр төлөвлөсөн Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Намын даргын сунгаанд энэ Мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж, 2020 оны сонгуульд ард түмнээрээ дүнгээ тавиулна” гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404