"Эрчим хүчний сайд огцроход бэлэн" гэв
2018/08/28

АТГ-аас  Эрчим хүчний яамны удирдлагууд өөрсдийн компаниудаараа 5,8 тэрбум төгрөгийн тендер завшсан тухай мэдээлэл хийсэнтэй холбогпуулан Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тайлбар өглөө. 

Тэрээр "АТГ-аас мэдээлэл хийхдээ албан ёсны нэр дурдаагүй байна лээ. Сайтынх нь мэдээлэлд ч нэр дурдаагүй. АТГ-аас манай яаманд шалгалт хийхдээ эрчим хүчний салбарт ажиллаж байгаа нэр бүхий хүмүүстэй холбоотой 130 гаруй компани байгаа тухай мэдээллийг ирүүлж байсан. Эдгээр компаниуд дотроос ажил авсан юм байна гэж ойлгосон. Яамны хүрээнд хоёр ч захиралд гэрээ цуцлах, цаашид ажиллахгүй байх мэдэгдлийг Төрийн өмчийн хороонд хүргүүлсэн. Одоо хүртэл шийдээгүй л байна. Миний ойлгосноор, Эрчим хүчний салбарт ажилладаг тэгээд эхнэрийнхээ нэр дээр компани байгуулчихаад өөр ямар нэг газраас ажил авсан байх тохиолдол гарсан байхыг үгүйсгэхгүй. Миний ах дүү, хамаатан садан, ойр дотны хүмүүсээс ажил авсан байвал би маргааш шууд өргөдлөө өгөхөд бэлэн. Огцроход бэлэн" гэлээ

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404