Ослын улмаас автомашинд дарагдаж нас баржээ
2018/08/27

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нисэх багийн “Шинэ нисэх” гэдэг газар зам, тээврийн осол болж, автомашинд 1 хүн дарагдаж нас баржээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр 11:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид очиход тус аймгийн харьяат 34 настай М-ийн /эрэгтэй/ эзэмшлийн 4 зорчигчтой “Тоёото Ланд Круйзер-100” загварын суудлын автомашин автозамын зорчих хэсгийн хажуу руу онхолдсон байжээ. Ослын улмаас тус аймгийн харьяат 34 настай С /эрэгтэй/ автомашинд дарагдаж нас барсан байсныг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404