Астанагийн тэнгэрт Монголын туг мандлаа
2018/08/27

Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотод өчигдөр /2018.08.26/ зохион байгуулсан "казах күрес" бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын гурван тамирчин алтан медаль хүртэж, эх орныхоо төрийн далбааг мандуулсан байна.
 
Тодруулбал, +100 кг жинд спортын олон улсын хэмжээний мастер Б.Серик, -100 кг жинд Г.Түвшинжаргал, 66 кг жинд Е.Басхүү  нар өнөөдөр тус тус аваргалжээ. Тус тэмцээнд манай улсаас нийтдээ найман тамирчин оролцсоноос 55 кг жинд Б.Бөхчулуун, 90 кг жинд Б.Тэнгис нар мөнгөн медаль, 60кг жинд Л.Өнөболд, 73 кг жинд Б.Пүрэвдаваа, 82 кг жинд Э.Түмэннасан нар мүрэл медалийн болзол хангажээ.
 
Дашрамд дурдахад, энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол, Казахстан, Тажикстан, Пакистан, Япон, Иран, Энэтхэг, Шри-Ланк зэрэг дэлхийн 11 орны 77 бөх найман жингийн төрлөөр өрсөлдлөө.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404