Алдарт жүжигчин эмэгтэй өсвөр насны хүүд бэлгийн дарамт үзүүлжээ
2018/08/23

Холливудын хөшигний цаадах хууль бус ажиллагааг илчлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн #Me Too хөдөлгөөний тэргүүн Италийн нэрт жүжигчин Асиа Аргентог 2013 онд 17 настай хүүд бэлгийн дарамт үзүүлж, улмаар бэлгийн харьцаанд орсон хэмээн хохирогчийн талаас мэдэгдээд байгаа.

Аргенто 2004 онд “The Heart is Deceitful Above All Things” кинонд хамтран тоглосон, залуу жүжигчин Жимми Беннетэд дарамт үзүүлсэн аж. Жүжигчин эмэгтэй уг хэргээ нуухын тулд хохирогч залууд 380,000 ам.доллар өгсөн болохыг хэвлэлийнхэн олж мэджээ. 

Хүүд дарамт үзүүлж, бэлгийн харьцаанд орсон гэдгийг Аргенто эрс үгүйсгэсэн бөгөөд дээрх мөнгөө “Хүүд санхүүгийн тусламж хэрэгтэй болсон учир өгсөн. Бид өмнө уран хамтран ажиллаж байсан хамтрагчид шүү дээ” гэж мэдэгдсэн юм.

 

 Тэгвэл “TMZ” сайт Аргенто болон Жимми нарын хамтдаа оронд хэвтэж буй селфи зургийг цахим хуудастаа нийтэлжээ. Сайтынхан уг хувийн зургийн хэрхэн гартаа оруулснаа мэдэгдээгүй ч “Бэлгийн хүчирхийлэгчдийг илчлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн эмэгтэй өөрөө өсвөр насны хүүг хүчирхийлжээ” гэсэн байна.

Б.Дэлгэрцэцэг

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
Nabawa113.53.29.228
Hello there, My name is Aly and I would like to know if you would have any interest to have your website here at ubmedee.mn promoted as a resource on our blog alychidesign.com ? We are in the midst of updating our broken link resources to include current and up to date resources for our readers. Our resource links are manually approved allowing us to mark a link as a do-follow link as well . If you may be interested please in being included as a resource on our blog, please let me know. Thanks, Aly
2019/02/20
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404