Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 267 иргэн ирлээ
2020/04/09

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр /2020.04.08/ 20:11 цагт Буянт-Ухаа нисэх буудалд газардав.     

Тус онгоцоор 267 иргэн ирсэн. Тухайлбал өндөр настан болон асран хамгаалагчтай 50, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 43, жирэмсэн болон асран хамгаалагчтай 5, оюутан 18, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 49, БНСУ-д хууль бусаар оршин суусан хэргээр түр саатуулах байранд саатуулагдсан 55, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 47 хүн байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлсэн.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404