Д.Нямхүү: Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна
2020/04/07

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна. Гурван өдөр дараалан таван төрлийн шинжилгээ хийхэд  сөрөг хариу гарсан. Эдгээр иргэн сувиллын газарт хяналтаа үргэлжлүүлнэ. Энэ хугацаанд дахин шинжилгээ авч хянана.

 

Франц иргэний биеийн байдал сайн байна. Тус өвчтөний "Бадрах Энержи" компани ХӨСҮТ-ийн эмч, ажилчдад зориулан цалин, урамшуулал болгож 100 сая төгрөг хандивлалаа. Энэ хандивыг эмч, ажилчиддаа жигд хуваан урамшуулал болгон тараахаар тохирсон.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээн авч уулзаад надад Лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх үүрэг өгсөн. Үүний дагуу нэг лабораторийн шугам ХӨСҮТ-д нээгдлээ. Монгол Улс даяар 2020.04.06-нд сэжигтэй тохиолдолд тусгаарлагдаагүй. Дархан-Уул аймагт тусгаарлагдсан зургаан хүнээс вирус илрээгүй. Мөн ХӨСҮТ 6, Токио -Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 182 хүнээс вирус илрээгүй. Нийт өчигдөр 2222 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй сайхан мэдээ байна. Өнөөдөр ХӨСҮТ-д 183 хүн тусгаарлагдан хяналт, тандалт, шинжилгээ хийгдэж байгаа. 

 

ХӨСҮТ-өөс өчигдөр 65 хүн эмнэлгийн тусгаарлалтаас гарч гэрийн, өрхийн хяналтад шилжсэн. Бид дараагийн онгоцоор хүлээн авах бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна" гэлээ. 

 

Манай улсад COVID-19 вирусийн лабораториор батлагдсан 15 тохиолдол бүртгэгдсэн. Ийнхүү дөрвөн иргэн эдгэрэн эмнэлгээс гарч 11 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404