УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг цэцэд өгчээ
2018/08/23

Иргэн Н.Ширчин УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Үндсэн хуулийн цэцэд өгчээ. Учир нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Нийтийн сонсгол зохион байгуулах тухай” албан бичгийг УИХ-ын даргад өргөн барьсан нь Үндсэн хуулийн гуравдугаар бүлэг, 47 дугаар зүйлийн 1, 56-р зүйлийн 1-нд заасныг зөрчсөн гэж үзэж, цэцэд хандсан байна.

 Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн дагуу хэрэг маргааныг хянан шийдвэрлэж гаргасан шүүх болон прокурорын байгууллагын аливаа шийдвэр хэн нэгэн этгээдийн хувийн эрх ашиг, хүсэл сонирхолд нийцэх албагүй, 60 тэрбумын хэргийг прокурорын байгууллагаас хянаж, хэрэгсэхгүй болгосон байхад заавал гэм буруутай гэсэн хувийн үзэл бодлоо бусдад тулган, нийтийн сонсголоор далимдуулан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа үйлдэл нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байна гэж иргэн Н.Ширчин үзжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404