Медалийн загвар бүтээгээд 2500.000 төгрөгийн шагнал аваарай
2020/04/02

НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилго”-ын хүрээнд  “Олон улсын залуучуудын  ногоон наадам”-ыг  Улаанбаатар хотноо зохион явуулахаар бэлтгэл ажил эхлээд байгаа.  Энэхүү наадам нь олон улсад анх удаа Олимпийн, Олимпийн бус, Паралимпийн, Дифлимпийн, Тусгай олимпийн зэрэг 25 спортын төрлөөр нэгэн зорилго дор тэгш оролцоог дэмжин зохион байгуулагдана.  “Эх дэлхийгээ хамгаалъя” уриан дор болох “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ын  медалийг дахин боловсруулсан түүхий эдээр хийх бөгөөд зохион байгуулагчдын зүгээс медалийн загварын уралдааныг улс эх орон даяар  зарлаад байна. Зураг зурах,  загвар зохиох,  уралдаанд оролцох чин хүсэлтэй, шинийг эрэлхийлэх санаачлагатай, 18 -аас дээш насны  хүн бүрт уралдаан нээлттэй. Дэлхий даяар тархаад буй цар тахалын үед ихэнх албан байгууллага, хувь хүмүүс гэрээсээ ажиллаж байгаа. Танд чөлөөт цагаараа, хоббигоо, мэргэжлийн ур чадвараа ашиглан 2500.000 төгрөг шагнал авах боломжийг олгож байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг

WWW.Greengames2020.mn

Цахим хаягаар нэвтэрч авна уу. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404