Австралид коронавирусний вакцины туршилтыг эхлүүлжээ
2020/04/02

Австралийн Шинжлэх ухаан, аж үйлдвэрийн судалгааны байгууллагын /CSIRO/ мэргэжилтнүүд коронавирусний вакциныг туршиж эхэлжээ. Уг туршилтын эхний шатыг Австралийн Мал амьтны эрүүл мэндийн лабораторид явуулна.

 

Гурван сар үргэлжлэх төлөвтэй байгаа энэхүү туршилтаар хоёр вакциныг аюулгүй, үр дүнтэй эсэхийг тогтоох юм. Эмнэлзүйн өмнөх судалгаанд ашиглах эхний вакцинуудыг АНУ-ын Оксфордын их сургууль, “Inovio” эм зүйн бүтээгдэхүүний компани сонгосон байна.

 

“Манай байгууллагын судлаачид олон мянган хүнд халдварласан уг өвчинтэй тэмцэхийн тулд шаргуу ажиллаж байгаа бөгөөд вирусийг дарах хүртэл ажилласаар байх болно” гэж “CSIRO”-гийн дарга Ларри Маршалл мэдэгджээ. Вакцин аюулгүй, үр дүнтэй болох нь тогтоогдсон тохиолдолд дэлхий даяар ашиглаж эхлэхэд 12-18 сарын хугацаа шаардлагатай ажээ. 

 

Эх сурвалж: монцамэ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404