Нөхөн сонгууль хойшлов
2018/08/22

Хэнтийн аймгийн 42-р тойрогт нөхөн сонгууль явуулах тухай  УИХ-ын 62 дугаар тогтоолд сонгуулийн зардлын дээд хэмжээг зааж өгөөгүй. Төрийн албан хаагч албан үүргээсээ зургаан сарын чөлөөлөгдөж байж, сонгуульд нэр дэвших эрхтэй болдог тулгуур зарчмыг орхигдуулсан. Энэ нь хүний эрх зөрчсөн гэх утгаар нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаад байсан юм.

Өнөөдөр уг асуудлаар Үндсэн хуулийн дунд суудлын хуралдаан болж, шийдвэрээ гаргалаа. Үндсэн хуулийн цэцийн зүгээс “УИХ-ын 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн зарим, зүйл заалтыг зөрчсөн” гэж үзжээ. Ингэснээр УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг ирэх оны зургадугаар сард явуулах хууль, эрх зүйн орчин үүсч байна. Өөрөөр хэлбэл, ирэх аравдугаар сард зохион байгуулагдах байсан нөхөн сонгуулийн тов хойшилж, 2019 оны зургадугаар сар хүргэхээр боллоо.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404