С.Бямбацогт: МУ-д аюултай нөхцөл байдал үүсээгүй байна. Тийм учраас сонгууль хугацаандаа явагдах байх
2020/03/30

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт тавдугаар сарын 25-наас мөрдөгдөж эхэлнэ. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтоос энэ талаар тодрууллаа.

Үндсэн  хуулийн нэмэлт өөрчлөлт мөрдөгдөхтэй холбоотой дагалдах хуулиудыг хэзээнээс хэлэлцэн батлах вэ?

 -Энэ хаврын чуулганаар УИХ-ын тухай, Дэгийн тухай, Засгийн газрын тухай хуулийг яаралтай хэлэлцэж батлах ёстой. Учир нь дараагийн парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан хуулиар явагдана. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт тавдугаар сарын 25-нд мөрдөгдөж эхэлнэ. 

 -Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах уу?

 -Сонгуулийн дараа байгуулагдах УИХ, Засгийн газрыг шинэ Үндсэн хуулийн дагуу байгуулна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг дагаж мөрдөх журмын хуульд энэ талаар тусгасан. Эрхзүйн асуудал зөрчигдөхгүй.

 -УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах уу?

 -Өнөөдөр Засгийн газар сайн ажиллаж байна. Монгол Улсад аюултай нөхцөл байдал үүсээгүй байна. Тийм учраас сонгууль хугацаандаа явагдах байх. 

 -Байгалийн баялаг төрийн, нийтийн өмч гэсэн заалт Үндсэн хуульд тусгасан. Энэ заалтыг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

 -Бид Үндэсний баялгийн тухай хууль батална. Ирээдүй хойч үедээ байгалийн баялгийг яаж өвлүүлэн үлдээх вэ гэдгийг энэ хуулиндаа тусгана. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404