Японд халдвар авсан хүний тоо сүүлийн хоёр өдөр дараалан олноор нэмэгджээ
2020/03/30

Японд ням гарагт коронавирусний халдварын 169 шинэ тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо сүүлийн хоёр өдөр дараалан олноор нэмэгджээ. Бямба гарагт 200 тохиолдол бүртгэгдсэн нь нэг өдөрт илэрсэн хамгийн олон тохиолдол болсон юм.

 

Японд халдварын нийт 1893 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүнд Ёкохама хотын боомтод хөл хорионд орсон “Diamond Princess” хөлөг онгоцны тавцан дээр байсан 712 хүнийг оруулаагүй байна.

 

Халдварын тохиолдлуудыг мужаар авч үзвэл, Токиод 430, Осакад 208, Хоккайдод 175, Чибад 158, Хиогод 133, Канагавад 125 тохиолдол бүртгэгджээ. Мөн халдварын улмаас 66 хүн нас барсны 10 нь хөлөг онгоцны зорчигчид юм.

 

Японы Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, баасан гаргийн байдлаар 975 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд тэдгээрийн 603 нь “Diamond Princess” хөлөг онгоцны зорчигчид ажээ. 

 

Эх сурвалж: Монцамэ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404