Гал унтраах автомшинаар нийт 158,8 км гудамж талбайд халдваргүйтгэл хийлээ
2020/03/30

Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд гал унтраах зориулалтын автомашинаар нийтийн эзэмшлийн зам талбайд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.

 НОБГ-ын харьяа анги, байгууллагуудын Гал унтраах зориулалтын автомашинуудаар нийт 158,8 км гудамж талбайд халдваргүйтгэл хийсэн байна.

Ариутгал халдваргүйтгэлийг автомашин хүрэх боломжгүй гэр хороолол, орон сууцны хорооллын нарийн гудамж, зам, хүүхдийн тоглоомын талбай, амралт зугаалгын тохижилттой талбай, сүүдрэвч, бохирдол ихтэй булан тохой, үерийн хамгаалалтын далан суваг зэрэг газруудад хийлээ  гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404