Коронавирусын 12дахь тохиолдол Истанбулын онгоцоор ирэгсдээс илэрлээ
2020/03/28

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: ОХУ "covid-19" халдвараар өвчилсөн хүмүүсийн нэр болон явсан замыг шууд зарлаж байна. ДЭМБ вакцин 12-16 сарын дараа гарна гэж мэдээлсэн. Эрүүл мэндийн ажилтнууд халдвар авах тохиолдол маш их байна гэж ДЭМБ мэдээлж байна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал: Тусгаарлах байранд өнөөдрийн байдлаар 2390 иргэнд 320 эрүүл мэндийн ажилтнууд үйлчилгээ үзүүлж байна. Халуун бууруулах болон өвчин намдаах эмийг тусгаарлах байранд оруулахгүй байгаа. Хээрийн эмнэлэг дэлгэх асуудлыг иргэд нийгмийн сүлжээнд бичиж байна. Үүнийг бид анхнаасаа судалсан. Гэхдээ тусгаарлах байр манай улсад боломжийн хэмжээнд байгаа. Цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан үзэн хээрийн эмнэлэг дэлгэх асуудлыг одоогоор авч үзээгүй байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "Токио-УБ" чиглэлээр ирсэн нийт 206 хүнийг шинжилж хянаж дууслаа. Коронавирус илрээгүй. Үүргийн онгоцоор ирсэн бүх хүнийг шинжилж дууслаа. Гэхдээ дахин шинжилгээ хийж, хянана. Истанбулын онгоцоор ирсэн нэг хүнээс коронавирус илэрлээ гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404