Засгийн газар дараах шийдвэрүүдийг гаргалаа
2020/03/27

1. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл ААН-ийн НДШ-ийг бүрэн тэглэх шийдвэр гаргалаа. Сар бүр авдаг 26 хувийн татвар 6 сарын хугацаанд зогслоо.

2. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй.

3. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой ААН-ийг орлогын албан татвараас бүрэн чөлөөлж байна.

4. Үйл ажиллагаа нь доголдсон ч ажлын байраа хадгалаж байгаа ААН, компаниудын ажилтан бүрт 3 сарын хугацаанд 200 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

5. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл малчдаас ноолуур худалдан авах зорилгоор 3 хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээл үйлдвэрүүдэд олгохоор боллоо. Зээлийн зөрүүг Засгийн газар хариуцна.

6. 18 нас хүртэлх бүх хүүхдэд сар бүр олгож байгаа 20 мянган төгрөг дээр нэмж 10 мянган төгрөг олгохоор боллоо. Энэ шийдвэр 3 сарын хугацаанд үйлчилнэ.

7. Дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн шатахууны үнийг литр тутамд 300-400 төгрөгөөр буулгахаар боллоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404