О.Баасанхүү: Сонгуулийг хойшлуулвал Ерөнхийлөгчид л ашигтай
2020/03/27

-Ээлжит сонгуулийг хойшлуулах Ерөнхийлөгчийн уриалгыг дэмжиж байна уу?

 

-Ард түмэн шинэ парламент байгуулагдаж, шинэ төлөвлөгөөтэй ажиллаасай гэж хүсч байгаа. Зээлийн хүүг бууруулах, НӨАТ-ыг 3 хувьд хүргэх саналыг ард түмэн дэмжиж байгаа. Харин үүнийг энэ Засгийн газар хийхгүй байна. УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулахаар бүр хийхгүй гэсэн үг. Юм хийхгүй УИХ, Засгийн газрыг удаан байлгах нь буруу.

 

Манай МАН-ынхан өөрсдийгөө ЖДҮ-чин, хулгайч биш хүмүүсээ тойрогт нэр дэвшүүлэхээр олон нийт танихгүй байгаа. Тиймээс тэднийгээ таниулах ажил явуулах гэж байна. Улсын төсөвт тодотгох асуудалд би санал нэг байгаа. Гэхдээ сонгуулийн төсөв 20 тэрбум төгрөг. Төсөв тодотгохын тулд Сангийн яам, ЭМЯ, ХЗДХЯ-ны худалдан авалтыг төсөв тодолтгож нэмэлт хийх хэрэгтэй. Түүнээс бус сонгуулийн төсвийг танавал хэзээ ч сонгууль хийхгүй гэсэн үг.

 

20 тэрбум гэдэг чинь санаанаасаа гаргасан тоо биш. Сонгуульд ажиллах, ажиглалт хийх төрийн албан хаагчид, цагдаагийн ажилчдын ажиллах цалин. Нэр дэвшигчдийн гаргах мөнгө бол хувь хүмүүсийн мөнгө. Тэр хүмүүс сонгуульд нэр дэвшээд гарахын тулд хувь хүмүүс хөрөнгө оруулалт хийнэ. Тиймээс төсөв дэх сонгуулийн мөнгийг хэмнэх боломжгүй.

 

Төсөвт тодотгоно гээд цэцэрлэгийн багш нарт нөүтбүүк авч өгөхөө түр хойшлуулчих хэрэгтэй гэх мэтчилэн. Хэрвээ сонгууль хойшлуулвал Ерөнхийлөгчид л ашигтай. Жирийн хүмүүс бухимдаж байна.

 

-Онц байдлыг ямар үед зарладаг вэ?

 

-Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх асуудлаар манай улс өнөөдөртөө хяналтаа алдаагүй, дотооддоосоо халдварласан иргэн байхгүй. Харин МАН-ынхан энэ халдварыг импортолж авчирч, өвчтэй хүмүүстэй эрүүл хүмүүсийг байлгаад байна. Түүнээс бус  манайд удаа дараа ковидын халдвар гарсан бол Ерөнхийлөгч уриалж болно. Өнөөдөр Монголд онц байдал зарлаагүй байна. Онц байдлын зөвхөн УИХ зарлагдаг. Үнэхээр хүнд байгаа бол Ерөнхийлөгч онц байдал зарласан тогтоолоо өргөн бариад УИХ-аар хэлэлцүүлж болно.

 

Олимпод оролцох тамирчин байхгүй учир хойшлуулсан. Түүнээс биш өнөөдрийн тухайд сонгуульд оролцох нэр дэвшигч зарлагдаагүй, сонгогчид хэвийн байгаа.

 

Эх сурвалж: Shuud.mn

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404