Microsoft компани Оросын улс төрийн хакеруудыг илрүүлжээ
2018/08/22

АНУ-ын консерватив бүлэглэлүүдийг чиглэсэн Оросын кибер халдлагуудыг илрүүлсэн тухай Microsoft компаниас мэдэгдлээ. Тус программ хангамжийн компаниас мэдэгдсэнээр хакерууд Олон улсын бүгд найрамдах институт болон Хадсаны институт гэх мэт улс төрийн байгууллагуудаас мэдээлэл хулгайлахыг завджээ. Аюулгүйн ажилтнууд зургаан ширхэг домэйн хаягийг хяналтандаа авч чадсанаар мэргэжилтнүүд ийнхүү кибер халдагчдыг илрүүлсэн аж. Уг халдлагуудын ард “Fancy bear” гэх хакеруудын бүлэглэл байгааг Microsoft мэдээлсэн байна.

“Эдгээр бүх халдлага, дайралтууд нь 2018 оны сонгуульд өрсөлдөх Америкийн улс төрийн намуудтай холбогдож, мэдээлэл хулгайлах аргаа нарийсгах гэсэн оролдлого байж болзошгүй” гэж компанийн зүгээс блогтоо мэдээлжээ. Харин ОХУ-ын холбогдох албан тушаалтнууд Microsoft-ийн мэдэгдлийг эсэргүүцжээ. Ерөнхийлөгч Владимир Путины төлөөлөгч уг АНУ-ын сонгуульд нөлөөлөхийг оролдсон гэх кибер халдлагын хэрэгт Москва холбоогүй гэжээ.

Б.Болормаа

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404