АН: УИХ яаралтай хуралдаж, төсөвт тодотгол хийх ёстой
2020/03/23

УИХ дахь АН-ын зөвлөлөөс үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга замын талаар Засгийн газар, УИХ-д дахин санал хүргүүлж байгаа талаар мэдээллээ.

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “ Коронавирусийн халдвараас сэргийлж, хэрэгжүүлж байгаа урьдчилан сэргийлэх арга хэмжээг бид дэмжиж байгаа. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ яаралтай хуралдаж, эрсдэлийн үнэлгээ, хэрхэн давах төлөвлөгөө боловсруулах ёстой. Гэхдээ цар тахал эхэлснээс хойш гурван сарын хугацаанд эдийн засгийн хямрал бодит байдал болчихоод байхад Засгийн газар, УИХ хайхрамжгүй байна гэж үзэж байна. УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд цар тахал нэрээр таг чиг байна. Бид Засгийн газарт тодорхой санал хүргүүлсэн. Өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байна. УИХ яаралтай хуралдаж, 2020 оны төсвийг тодотгож, хамгийн багадаа 1 их наяд төгрөгийн эрсдэлийн сан үүсгэх хэрэгтэй. АН хамтарч, улсын төсөвтөө тодотгол хийхийг санал болгож байгаа. Өнөөдөр дахин санал хүргүүлэхээр болж байна. ЖДҮ-ийн бизнесээ дэмжиж, зээл олгох, төсвийн тодотголоо хийж боловсруулаад УИХ-д оруулахыг санал болгосон. Гэтэл Засгийн газар хийсэнгүй. Энэ удаагийн гурав дахь саналыг УИХ-д хүргүүлнэ. Цахимаар байх уу танхимаар байх уу гэдгийг шийдэж, өнөө маргаашгүй энэ асуудал дээр ярилцах хэрэгтэй байна.

Засгийн газар эрсдлийг бууруулах, эдийн засгийн асуудлаар тодорхой арга хэмжээ аваагүй байгаа. УИХ-ыг яаралтай хуралдуулж, хууль тогтоолын төслөө хэлэлц. Цахимаар хуралдуулах зохицуулалтаа хий" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404