З.Энхболд: “Тавантолгой”-г хувьчилж авах гэсэн бүлэглэлд саад болмогц намайг ор, үндэсгүй гүтгэж байна
2020/03/21

АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд мэдээлэл хийлээ.

Тэрээр “Д.Сумъяабазар "Тавантолгой"-н 30 хувьд IPO гаргаж 5.2 тэрбум ам.доллар олно гэж УИХ-ын 73-р тогтоол батлуулсан. Батлуулснаас хойш 3.3 тэрбум ам.долларыг "Эрдэнэс Тавантолгой" өөрөө шийдсэн. Хамгийн эхэнд 1.3 тэрбум ам.доллараар тоног төхөөрөмж авна гэснийг гэрээт олборлогч компаниуд өөрсдөө хийсэн. Дараагийн 824 сая ам.доллар, 1 тэрбум 240 сая ам.долларыг "Эрдэнэс Тавантолгой" гурван аргаар шийдсэн. 2018 оны татварын дараах цэвэр ашиг 807 тэрбум, 2019 оны ногдол ашиг 800 тэрбум, нүүрсээр төлбөр хийх замаар хоёр чиглэлийн 650 км төмөр замын санхүүжилтийг шийдсэн. Энэ гурвын нийлбэр гурван тэрбум 364 сая ам.доллар болж байгаа. Төлөвлөсөн зүйлээс 875 сая ам.доллар дутуу байгаа. Үүнээс 500 сая ам.доллараар нүүрс угаах үйлдвэр барих нь буруу. 30 сая тонн нүүрс угаах үйлдвэрийг 500 сая ам.доллараар барина гэдэг бол дахиад шахааны бизнес явж байгаа. Тэгэхээр дутуу байгаа 875 сая ам.долларыг "Эрдэнэс Тавантолгой" 2021, 2022 онд шийдчихээр жижиг мөнгө. Нэг тэрбум ам.долларын цахилгаан станцыг хувийн компанид концессоор өгчихсөн байгаа.

Ийм маягаар "Эрдэнэс Тавантолгой"-г хувьчлаад олох гэж байсан мөнгөний хэрэгцээ алга болсон учраас УИХ-ын 73-р тогтоолоо нэн даруй зогсоох хэрэгтэй. ҮАБЗ зөвлөмж, УИХ тогтоолоо хүчингүй болгох ёстой. Одоо "Тавантолгой"-г хувьчилдаг цаг биш. Өөрийнх нь орлогоор бүтээн байгуулалтаа хийгээд дуусч байгаа учраас зарах хэрэг юу байна гэж УИХ-ын гишүүд болон ҮАБЗ-ийн гурван гишүүнд хандаж байгаа юм. Энэ шийдвэрээ хурдан албажуулахгүй бол IPO гаргах нэрээр баахан мөнгө үрнэ. Хэдэн арван сая ам.доллар үрэхээр бэлдэж байгаа. "Тавантолгой"-н хувьчлалыг эсэргүүцэхээр баахан гүтгэлэг ирж байна. Ор үндэсгүй мэдээлэл тарааж байгаа. 2015 онд "Тавантолгой"-н хувьчлалыг зогсоосны төлөө би “Гацаагч” гэдэг нэртэй болсон.

Хамгийн гол нь сүүлд хоёр гүтгэлэг тараагаад түүнд нь хүмүүс үнэмшсэн. Намайг "Тавантолгой"-д хэдэн мянган машин явуулдаг гэсэн. Би тэнд машин явуулах нь бүү хэл хувьдаа жижиг суудлын тэрэггүй хүн. Мөн “Хишиг-Арвин”, “Сртато” гэдэг компанийг минийх гэж байгаа. Энэ компанийн хүмүүстэй би ямар ч холбоогүй. 2006 оноос хойш би ХОМ бөглөж байгаа. Тэнд миний мэдэлд байдаг компаниуд бий. Таван жилийн өмнө гүтгэсэн арга барилаараа дахиад гүтгэж байгаа. Эзэн нь дандаа нэг байгаа. "Тавантолгой"-г хувьчилж авах гэсэн бүлэглэлд саад болмогц гүтгэж байна. Энэ ганц миний эрх ашиг биш. 2.5 сая хувьцаа эзэмшигч иргэний эрх ашиг байгаа учраас хамтраад тэмцэх хэрэгтэй. Д.Сумъяабазарын төлөвлөснөөр явбал ирэх жилээс ногдол ашиг гэж байхгүй болно. Хамгийн үнэ цэнэтэй коксжих нүүрсийг нь тасдаж аваад өөр компани болгож байгаа. Түүний 30 хувийг анх 5.2 тэрбум ам.доллараар зарна гэж байсан бол одоо ганц тэрбум ам.доллар хүрэхгүй, үгүйтэйгээр зарах гэж байна. Эрчим хүчний нүүрстэй үлдсэн "Тавантолгой" ногдол ашиг тараах боломжгүй болно. Эрчим хүчний нүүрс үнэ цэнэгүй, коксжих нүүрс үнэ цэнэтэй.

МАН, "Эрдэнэс Тавантолгой" компани, MCS групп нийлж байгаад оймс Л.Наранбаатар гэж ялтныг хөлсөлж гүтгүүлсэн юм билээ. Л.Наранбаатараас өөр хүн гүтгэж ял авахыг хүсэхгүй. “Нэгэнт ял авсан юм чинь наад гүтгэлээ хийгээд хэдэн төгрөгөө аваад яв” гэсэн юм шиг байгаа юм. Л.Наранбаатар хүн залилаад шүүхээс ял авсан. "Тавантолгой"-г үнэгүй авах гэсэн Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэгийн төсөл зогссон. Одоо Д.Сумъяабазар, У.Хүрэлсүх нарын ямар нэгэн үнээр зарах гэж байгаа чинь бас зогсоно. 2.5 сая иргэн 200 жил ногдол ашиг авмаар байна. Үүнийг биднээс асуухгүй зарж байгаа чинь буруу.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Таныг АН-д очоод нэг өөр, төрд ажиллахдаа бүр өөр юм ярьж байна гээд байгаа. Албан тушаалаа дагаад таны байр суурь өөрчлөгдөөд байгаа юм биш үү?

-Би ҮАБЗ-ийн саналын эрхгүй гишүүн байсан. Тэнд ярьсан юм бүгд тэмдэглэл дотор байгаа. Өнөөдөр А.Гансүх ярилцлага өгсөн байна. З.Энхболд дарга дэмжиж байсан ч гэх шиг. Би дэмжээгүй, тэр портоколоо 100 хувь ил болгоорой. Зөвхөн миний хэлсэн үгийг биш. Тэгэхээр уур амьсгал тодорхой болно. ҮАБЗ, УИХ энэ номонд хууртагдсан. "IPO гэдэг өмч хувьчлал биш. Хөрөнгийн бирж дээр гаргана" гэж Д.Сумъяабазар яриад байгаа юм. Д.Сумъяабазар бөх барилдахдаа сайн байж болно. Гэхдээ миний үгэнд орох хэрэгтэй. Би хоёр жил номыг нь үзсэн. IPO гаргах дээр Д.Сумъяабазар надтай маргалдахаа болих хэрэгтэй. Энэ зүгээр л өмч хувьчлал. Миний үгийг сонсох хэрэгтэй.

-Та "Страто" компанитай ямар хамааралтай вэ?

-Ямар ч хамаагүй. Би 30 гэр бүлийн технологийг хэлээд байна шүү дээ. Зүгээр л гүтгэчихдэг. Түүнийгээ хэдэн мянган сувгаар зэрэг явуулчихаар хүмүүс үнэн гэж ойлгодог. Тэрэн дотор үнэн юм нэг ч байхгүй. Гүтгэсэн хүмүүс ял авна. Торгуулиад өнгөрдөг үе өнгөрсөн. Миний тухай 1996 оноос хойш маш их материал гарна. Манай ах дүү, хамаатан садан өмч хувьчлалд оролцоогүй. Үнэгүй өгсөн байраа авсан. Одоо манай ээж тэр байрандаа амьдарч байгаа. 24 жил өнгөрөхөд миний талаар бичиж байгаа юмнууд нь нотлогдсон. Сонгууль бүрээр гүтгэдэг. Тавантолгойн хувьчлалыг зогсооно гээд гараад ирэхэд гүтгэлэг идэвхжиж байна. Хэрвээ үнэн бол би ял шийтгэлийг нь авахад бэлэн байгаа. 30 гэр бол социализмын өмнө хайгуул хийсэн 150 орчим ордыг үнэгүй гартаа хийсэн. Энэ хүмүүс энэ бүх гүтгэлгийг гаргадаг, санхүүжүүлдэг, тараадаг.

Эх сурвалж: itoim.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
DR. ADITYA102.89.1.144
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган
2021/07/05
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404