“ШИНЭ” намын зөвлөлөөс эдийн засагт тулгамдаад байгаа асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэхийг шаардлаа
2020/03/20

 

“ШИНЭ” намын дарга Ж.Батзандан “Олон улсын тээврийн бизнесүүд үндсэндээ дампууралд оржээ. Зочид буудал, ресторан, түрээслэгчид, зээлтэй иргэдийн нөхцөл байдал эрс хүндэрсэн гэсэн мэдээллүүд өдөр бүр УИХ-ын гишүүдэд ирэх боллоо. Зээлдэгчид зээлийн хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөх хүсэлтээ өдөр бүр хэлж байна. Чанаргүй зээлийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс найман хувиар өссөн гэсэн мэдээлэл байгаа. 

Төсвийн орлогын  алдагдал эрс нэмэгдэж, өдгөө 600 тэрбум төгрөгөөр тасалдах байдал ажиглагдаж байна.  Эдийн засгийн нөхцөл байдал эрс хүндэрлээ. Энэ хүрээнд онцгой нөхцөлийн зээлийн багц гаргах зайлшгүй шаардлагатай гэж Засгийн газарт санал хүргүүлж байна. Аж ахуй нэгжүүдийг татвар түрээс, зээлийн хүүгийн бодлогоор дэмжих шаардлагатай.  

Төсөвт тодотгол хийж , төсвийн алдагдал, зарлагыг эргэн харж, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, асуудлыг ил тодоор ярилцах шаардлагатай гэж “ШИНЭ” намын зөвлөл үзэж байна.

Ээлжит бус чуулганыг нийт гишүүний гуравны нэг нь дэмжих, эсвэл Ерөнхийлөгч, УИХ-ын даргын санаачилгаар хуралдуулна гэж заасан байдаг. Иймд “ШИНЭ” намын зөвлөлөөс ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулахыг, эдийн засагт тулгамдаад байгаа асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэхийг шаардаж байна” гэв.

 

 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404