Монгол-Японы эмнэлгийг эхний ээлжинд өрийн дарамтаас чөлөөлнө
2020/03/20

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Монгол-Японы сургалтын эмнэлгийн нөхцөл байдалтай өнөөдөр /2020.03.20/ танилцлаа. 

 Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар АШУҮИС-ийн дэргэдэх Монгол-Японы эмнэлгийг БСШУСЯ-ны харьяанд шилжүүлж, үйл ажиллагааны санхүүжилт, техник тоног төхөөрөмжийн асуудлыг цогцоор нь шийдсэн тухай мэдээлсэн. Одоогийн байдлаар тус эмнэлгийн дүрс оношилгоо, дуран, амбулатори, уламжлалт анагаах ухааны лабораториуд ажиллаж байгаа ч бүрэн хүчин чадлаар нь ашиглах 14 тэрбум гаруй төгрөг шаардлагатай байгаа аж.

 БСШУС-ын сайд Ч.Баатарбилэг тус эмнэлэгт ажиллаж "Эхний ээлжинд эмнэлгийн хэвийн үйл ажиллагаанд нэн шаардлагатай урсгал зардлыг шийдвэрлэж байгаа. Яамнаас тодорхой хөрөнгүүд гарна. Цаашид ЭМЯ, Сангийн яамтай хамтран бусад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлээд явна. Энэ эмнэлэг өрийн дарамтад орж, эм эмнэлгийн хэрэгсэлгүй болсон байсан. Энэ асуудлыг шйидэж байгаа. Эмнэлэгт дутагдалтай байгаа тоног төхөөрөмжид 10 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Үүнийг Дэлхийн банктай хамтран ойрын хугацаанд бүрэн гүйцэд болгож эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлнэ. 

 Бусад төхөөрөмжид шаардлагатай 2.3 тэрбум төгрөгийн асуудлыг төсөвт суулгаж өгсөн байгаа" гэлээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404