С.Эрдэнэ: Цар тахалыг импортлох маягаар оруулж ирж байгаад АН шүүмжлэлтэй хандаж байна.
2020/03/19

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын дарга С.Эрдэнэ: АН-ын зүгээс баримталж буй гурван суурь зарчмаа илэрхийлье. Нэгдүгээрт, Дэлхий нийтэд түгсэн цар тахалын асуудлаар бид байр сууриа илэрхийлэх ёстой. Өнгөрсөн гурван сарын хугацаанд дотооддоо хөл хорио тогтоож, олон ААН үүдээ барьлаа. Үүн дээр АН янз бүрийн байдлаар буруутгаж, шүүмжлээгүй. Гэвч цар тахалын бодит аюулыг дотоодоос биш гадаадаас импортлох маягаар оруулж ирж байгаад АН шүүмжлэлтэй хандаж байна. Гадаадад байгаа иргэдээ оруулж ирж байгаа нь нэг талаараа зүй ёсны асуудал мэт боловч, Монголд байгаа гурван сая иргэний эрүүл, аюулгүй байдал, амь насны баталгааг хангах нь өнөөгийн төр засгийн үндсэн үүрэг. Гэтэл өнөөгийн эрх баригчид аюулгүй байдлыг хангах асуудалд бэлэн байна уу. Тэд онгоцоор ирж буй иргэдийнхээ аюулгүй байдлыг бүрэн хангаж чадсан уу. Эргэлзээтэй олон мэдээлэл ирж байгаад маш их харамсаж байна. Энэ халдварыг нэг алдвал барих боломжгүй. Асуудал улам хүндэрнэ. Хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүнийг эмнэлэгт хүлээн авах боломжгүйг Эрүүл мэндийн сайд өөрөө албан ёсоор мэдэгдлээ. Монголчуудын амь насаар дэнчин тавьсан улс төрийн үйл ажиллагаагаа зогсоовол яасан юм бэ. Монголчуудын нийтлэг эрх ашгийг дээдлэх ёстой юм уу эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг дээдлэх ёстой юм уу гэдэгт анхаарал хандуулах цаг болсон. Шууд хэлэх юм бол эрх мэдэлтнүүдийн ар гэр, ах дүү, амраг саданг аврах нь чухал юм уу, нийт ард түмнээ аврах нь чухал юм уу. Хариуцлага ярих цаг болсон” гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404