ЧАЦАРГАНА коронавирусийг дарангуйлдаг болохыг тогтоожээ.
2020/03/19

Сөүл хотын “EWHA” их сургуулийн эмнэлгийн эрдэмтэд чацарганад агуулагддаг ашигтай бактер нь коронавирусийг дарангуйлдаг болохыг тогтоожээ. Анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдийн анхаарлыг ихээр татаад байгаа энэхүү судалгааны тайланд өгүүлснээр чацаргана жимсэнд агуулагддаг зарим ашигтай бактер коронавирус мутацид ордог энергийн эх үүсвэр болох пурин химийн нэгдлийн идэвхжлийг дарангуйлдаг аж.

Эрдэмтэд судалгаагаараа чацаргана жимсэнд агуулагдах есөн төрлийн антиоксидант, зургаан төрлийн эрдэс бодис, 16 амин хүчлийг илрүүлжээ.

Түүнчлэн судлаачид “COVID-19” вирус Эбола вирус болон ДОХ-той адилаар мутацлагдаж байгааг тогтоожээ. Коронавирус нь ДОХ болон Эбола вирусний нэгэн адил хүний биед оршин тогтнохын тулд баяжуулалтын уураг үүсгэдэг байна. Энэхүү уураг нь эсийн мембрантай холбогдож, хувилах энергиэ олж авахын тулд пурин рүү халдана. Иймээс “COVID-19”-ийн халдвар авсан хүмүүст “ДОХ”-ын эсрэг эмүүдийг уулгаж байгаа юм.

Чацарганыг “COVID-19” төдийгүй вируст гепатит, Эбола болон ДОХ-ын эсрэг эмчилгээнд ашиглах боломжтой гэдгийг эрдэмтэд ярьж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404