ЭЕШ өгөх хүүхдүүдэд тест хичээлүүдийг CD-гээр хүргүүлнэ
2020/03/18

Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим шийдвэрлэсэн асуудлын талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ.  

Коронавирус өвчний халдвартай холбоотойгоор хичээл сургууль удаан хугацаанд завсардсан тул төгсөх 12 дугаар ангийн сурагчдад ЭЕШ-ын зөвлөмж болон тест хичээлийн даалгавар хүргүүлнэ гэлээ.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Шинэ нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор нэг шийдвэр гарч байгаа. Арванхоёрдугаар ангийг энэ жил төгсөх хүүхдүүдэд ЭЕШ-ын зөвлөмж, жишиг тест хичээлүүдийг CD дээр хуулан тарааж өгөхөөр төлөвлөж байна. Энэ жил 28 мянган хүүхэд ЕБС-иа төгсөнө. Хүүхэд бүрт зөвлөмж, билет хичээлүүдийг хүргэнэ " гэв.  

 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404