Д.Нямхүү: Түргэвчилсэн оношлуураар дахин нэг иргэнээс COVID-19 илэрлээ
2020/03/18

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Дөнгөж сая /2020.03.18, 11.30 цагт/ түргэвчилсэн оношлуураар хийсэн нэг шинжилгээний хариу эерэг гарлаа. Гэхдээ төв лабораторид шинжилгээ хийгдэж байгаа. Үдээс хойш шинжилгээний хариуг баталгаажуулна. Төв лабораторийн шинжилгээг хүлээлгүй, халдвартай хүнийг илрүүлэх зорилгоор түргэвчилсэн оношлуурыг ашиглаж байгаа гэдгийг хэлье" гэлээ. 

 

Уг иргэн Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор иржээ. Мөн тус чиглэлийн онгоцоор энэ сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод ирж ХӨСҮТ-д тусгаарлагдаад байгаа нэг иргэнээс COVID-19 вирус илэрсэн талаар ЭМЯ-наас өчигдөр мэдээлж байв. Ийнхүү Франц улсын нэг иргэн, Монгол Улсын таван иргэн вирусийн халдвараар өвчлөөд байна. 

 

Халдвар илэрсэн иргэд зохион байгуулалттай нислэгээр ирсэн учраас хавьтал судлах ажил хялбар байгаа. Гэвч бид хяналт, сэрэмж алдахгүйг хичээн ажиллаж байна гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404