О.Анужин “Dance To The Rhytm Of Shanghai” тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
2018/08/20

Олон улсын “Dance To The Rhytm Of Shanghai” тэмцээнд манай улсаас Олон улсын балетын анхдугаар тэмцээний гранпри шагналт, залуу гавьяат О.Анужин, УДБЭТ-ийн бүжигчин Ц.Хишигжаргал нар оролцож О.Анужин хүрэл медаль хүртлээ. Энэ тэмцээнд 16 орны 73 бүжигчин оролцсон бөгөөд Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуяг урилгаар оролцсон байна.

Тэмцээний шагнал нийт 50 мянган ам.доллар бөгөөд есөн шүүгч ажиллажээ.

Өдгөө 23 настай О.Анужин нь 10 настайгаасаа балетаар хичээллэсэн бөгөөд БНСУ-ын “Korea International Ballet-2018” наадамд ялж, Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404