"Байгууллагын эцэг эхийн зөвлөл"-үүдэд хүргэсэн зөвлөмжийн хэрэгжилтийн явцын тайлан
2020/03/17

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 03 дугаар тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны “Хүүхдийн эрхийг хамгаалах, эсрдэлээс урьдчилан сэргийлэх тухай” 01 албан даалгаварын  хэрэгжилтийг хангаж, хүүхдийг аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн хандлагыг төлөвшүүлэхэд, байгууллагын “Эцэг, эхийн зөвлөл”-өөр дамжуулан хамтран ажиллаж,  харьяа байгууллага, орон нутгийн нэгжүүдэд зөвлөмжийг хүргүүлж, цааш байгууллага аж ахуйн нэгжид хүргэх ажлыг зохион байгуулсан. Энэ зөвлөмжийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2020 оны 60 дугаар албан тоот гарч, Хүүхдийг аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, шинэ төрлийн корона вирусээс урьдчилан сэргийлэх зэрэг ажлыг “Эцэг, эхийн зөвлөл”-өөр дамжуулан хэрэгжүүлэх чиглэл өгсөн. Энэ хүрээнд аймаг, нийслэлээс ирсэн тайлан мэдээллийг хүргэж байна. Одоогоор нийслэл, нийслэлийн Багануур болон Сонгинохайрхан дүүрэг, 17 аймаг, 19 газар хэлстээс мэдээлэл ирсэн байна. Үүнд: 

  • 199 сум
  • 1354 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн “Эцэг эхийн зөвлөл”-д зөвлөмж хүргүүлсэн.
  • Нийслэл, 7 аймаг Засаг даргын шийдвэрээр байгууллагын албан хаагчиддаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хорогдуулсан цагаар ажиллах нөхцөл боломжоор хангах шийдвэрийг гаргасан.
  • 347 байгууллага 0-5 болон 0-12 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг хорогдуулсан цагаар ажиллуулах шийдвэр гарган хэрэгжүүлж байна.

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛИЙН 03 ДУГААР ТОГТООЛЫН ХҮРЭЭНД “БАЙГУУЛЛАГЫН ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ”-ҮҮДЭД ХҮРГЭСЭН ЗӨВЛӨМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦЫН ТАЙЛАНГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА. 

    1. Говь-Алтай аймаг 18 сум, 2 тосгон, 67 албан байгууллагад албан тоотоор зөвлөмжийг хүргүүлж ажилласан. Аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Хорогдуулсан цагаар ажиллуулах тухай “ А/88 тоот захирамжийг гарган хэрэгжүүлж байна.
    2. Дундговь аймаг 15 сум, 49 байгууллагын эцэг эхийн зөвлөлд албан тоотоор чиглэл хүргүүлсэн. Энэ хүрээнд 12 байгууллага 0-5 настай хүүхэдтэй эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгож, хорогдуулсан цагаар ажиллах шийдвэр гаргасан.
    3. Сүхбаатар аймаг 13 сум, 105 төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд зөвлөмжийг хүргэж ажилласан. Зөвлөмжийн хүрээнд 48 байгууллага сургуулийн насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгож, 45 байгууллага хорогдуулсан цагаар ажиллах шийдвэр гаргасан. Аймгийн Засаг даргын 2020 оны 01 сарын 29-ны өдрийн А/36 дугаар захирамж, 2020 оны 02 сарын 03-ны өдрийн А/126 дугаар захирамжууд тус тус гарч хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
    4. Завхан аймаг 24 сум, 44 байгууллагын эцэг эхийн зѳвлѳлд зѳвлѳмж чиглэл хүргүүлсэн. 49 байгууллага хорогдуулсан цагаар ажиллаж, 20 байгууллага 0-5 настай хүүхэдтэй эцэг эхчүүдэд цалинтай чѳлѳѳ олгосон.
    5. Дорноговь аймаг 14 суманд ГБХЗХГ-аас албан бичгээр чиглэл хүргүүлж, 60 аж ахуйн нэгжийн эцэг эхийн зөвлөлтэй биечлэн уулзаж зөвлөмж чиглэл өгсөн. Тус нөхцөл байдлын хүрээнд 14 сум, 60 аж ахуй нэгжид аймгийн Засаг даргын 01 албан даалгавраар зөвлөмж чиглэл хүргүүлсэн.
    6. Дорнод аймаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх, хүүхдийг болзошгүй эрсдлээс сэргийлэх чиглэлээр Уриалга, зөвлөмж, брошурыг  төрийн болон төрийн өмчит 30 байгууллага, 14 сумын Засаг даргын тамгийн газарт албан тоотоор Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлөөс ирүүлсэн зөвлөмжийг  2 удаа хүргүүлсэн.
    7. Орхон аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 7-ны өдрийн А/102 тоот захирамжаар нийт байгууллагуудыг 0-5 настай хүүхэдтэй эцэг эхчүүдийг хорогдуулсан цагаар ажиллуулах захирамж гарч төрийн болон төрийн өмчит 50 гаруй байгууллагын ажилтнуудыг хорогдуулсан цагаар ажиллуулж, ГБХЗХГ-ын даргын 2020 оны 02-14 өдрийн А/03 тоот тушаалаар аж ахуйн нэгжийн дарга нарт уриалга зөвлөмж гаргаж хүргэсэн. Иргэдэд санамж, анхааруулга, брошурыг цахимаар хүргэсэн. Аймгийн багуудад эргүүл хяналт, шалгалтыг аймгийн Онцгой байдлын газартай хамтран хийж байна.
    8. Өмнөговь аймаг 14 сум, 78 байгууллагын эцэг эхийн зөвлөлд чиглэл хүргүүлсэн. Байгууллага, аж ахуй нэгжийн эцэг эхийн зөвлөлийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулсан. Сургалтанд нийт 100 гаруй эцэг эхийн зөвлөлийн гишүүд хамрагдсан.
    9. Архангай аймаг 19 суманд ГБХЗХГ-аас албан бичгээр чиглэл хүргүүлж, 60 аж ахуйн нэгжийн эцэг эхийн зөвлөлд биечлэн уулзаж зөвлөмж чиглэл өгсөн.
    10. Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1/314 дүгээр зөвлөмжийг 17 сумын Засаг даргын тамгын газар, 80 албан байгууллага, аж ахуйн нэгжийн эцэг эхийн зөвлөлд шинэ төрлийн коронавирусээс сэргийлэх, хүүхдийг болзошгүй эрсдлээс хамгаалах чиглэлээр зөвлөмж хүргүүлсэн. Одоогоор 60 байгууллага хорогдуулсан цагаар ажиллаж байна.
    11. Сэлэнгэ аймаг 17 сум, 6 тосгон, 80 байгууллагын эцэг эхийн зөвлөлд чиглэл хүргүүлсэн.
    12. Нийслэлийн Багануур дүүрэг 72 байгууллага, ААН-ийн Эцэг эхийн зөвлөлд зөвлөмжийг хүргүүлсэн.
    13. Төв аймаг 27 сум, 162 байгууллагад албан тоот хүргүүлсэн. Аймгийн төвийн 27 байгууллагын 11 байгууллага тушаал шийдвэр гаргаж, 5 байгууллага хөдөлмөрийн дотоод журмандаа тусган 390 албан хаагч хэрэгжүүлэн ажиллаж байна.. Хүүхдээ харахаар цалинтай чөлөөг 72 албан хаагч 73 өдрийн чөлөө авсан. 27 сумын ЗДТГазар, ЭМТөвийн 17 байгууллагын 207 албан хаагч тушаалаар  144 өдрийн чөлөө авсан.
    14. Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, байгууллагынхаа албан хаагчдын хүүхдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж хүүхдэд тавих анхаарал халамжийг сайжруулахад зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, хууль, тогтоол шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах чиглэл, зөвлөмжийг төрийн болон хувийн хэвшлийн 174 байгууллагын “Эцэг эхийн зөвлөл”-д хүргүүлж, Дархан-Уул аймгийн төр, хувийн хэвшлийн 107 байгууллага хорогдуулсан  цагаар  ажиллаж байна.

    Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2020 оны 01-р сарын 30-ны өдрийн 23 дугаар тушаалаар ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын  багш, ажилчдыг гэртээ ажиллах зөвлөмж, чиглэлийг өгсөн.

    1. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 246 төр болон төрийн бус байгууллага, 35 хороо, 3 асрамжийн төв, 283 албан хаагчдад мэдээллийн хүргэсэн. Зурагт хуудас, видео танилцуулгыг 8761 иргэнд хүргэсэн. Нийслэлийн Засаг даргын захирамжаар 12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг хорогдуулах шийдвэрийг гаргасан.
    2. Хөвсгөл аймаг Хүүхдийн төлөө зөвлөлийн 03 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн Засаг даргын 2020 оын 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/471 дүгээр албан тоотоор зөвлөмжийг  24 сум, 44 байгууллага, 35 ЕБС, 45 СӨБ нийт 148 байгууллагад хүргүүлсэн. Тус ажлын хүрээнд аймгийн ГБХЗХГ –ын даргын 2020 оны 60 дугаар албан тоотоор  байгууллагын дарга нарт  “Эцэг эхийн зөвлөл”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлж, албан хаагчдыг хүүхдэдээ тавих анхаарал халамжийг нэмэгдүүлэх, хараа хяналтыг сайжруулах чиглэлийг нийт төрийн байгуулллага, аж ахуйн нэгжүүдэд хүргэсэн.   
    3. Хэнтий аймаг 18 сум 3 тосгон, 60 байгууллагад зөвлөмжийг хүргүүлсэн.
      Хэнтий аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/73 захирамжаар “0-5 хүртэлх насны хүүхэдтэй ажилтнуудын ажлын цагийг 2 цаг хүртэл хугацаагаар хорогдуулах, өвчилсөн хүүхэд, өндөр настан, ХБИ-ийг асарч байгаа эцэг эх, асран хамгаалагчдад 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгох” шийдвэр гарсан.
      Хэрлэн сумын 8 байгууллага хорогдуулсан цагаар ажиллах тушаал гарган, 2 байгууллага чөлөө олгох журам болон хөдөлмөрийн дотоод журамдаа өөрчлөлт оруулсан. Хэнтий аймгийн 11 сум албан байгууллагын албан хаагчдыг  богиносгосон цагаар ажиллуулах шийдвэрийг гаргасан.
    4. Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас томуу, томуу төст өвчин болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, байгууллагынхаа албан хаагчдын хүүхдийн эрх ашгийг эн тэргүүнд тавьж, гэр бүл хүүхэддээ тавих анхаарал халамжийг сайжруулахад зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах зөвлөмж, чиглэлийг төрийн болон хувийн хэвшлийн 45 байгууллагын “Эцэг эхийн зөвлөл”-д хүргүүлсэн. Мөн аймгийн Засаг дарга 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 132 тоот "0-12 настай эхчүүдийн ажлын цагийг хорогдуулах тухай" Захирамж гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
    5. Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2020 оны  03 дугаар сарын  11-ний өдрийн “Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” А/92 тоот захирамжаар аймгийн төрийн нийт байгууллагуудын 0-12 насны хүүхэдтэй эмэгтэй ажилтан, албан хаагч, хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ асрах шаардлага гарсан эцгийг гэрээсээ ажиллах боломжоор хангах цалинтай чөлөө олгох, чөлөөтэй хугацааны цалинг ажилласанаар тооцох арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон. Тухайн захирамжийн хэрэгжилтийг төрийн 48 байгууллага хэрэгжүүлэн ажилласан.

    “Эцэг, эхийн зөвлөл”-өөр дамжуулан хамтран ажиллах зөвлөмжийг төрийн  59 байгууллагад хүргүүлж, 5 сургууль 6 цэцэрлэгийн удирдлагуудад хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх ялангуяа анги удирдсан багш нарыг ангийн хүүхдүүддээ хараа хяналт тавьж ажиллах чиглэлийг хүргүүлэн ажиллаж байна.  Аймгийн ГБХЗХГ-ын даргын 2020 оны 01 дүгээр сарын 19–ны өдрийн А/06 тушаалаар бага насны хүүхдүүтэй эцэг эхчүүдийг хорогдуулсан буюу өдрийн 6 цагаар ажиллах шийдвэрийг гарган ажилласан. Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 2020 оны төлөвлөгөөг батлуулан  шинэ төрлийн короно вирусын өвчлөлтэй холбоотойгоор Хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг шийдвэрлэхэд иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг оролцуулах, тэдгээрийн гарсан санал, санаачилгыг дэмжих чиглэлээр 5 зорилтын хүрээнд нийт 42 арга хэмжээг төлөвлөн, төрийн болон ААН-ийн 17 байгууллагад биелэлтийг хангаж ажиллах чиглэлийг өгсөн.

     

    1. Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтэс нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 03 дугаар тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны “Хүүхдийн эрхийг хамгаалах, эсрдэлээс урьдчилан сэргийлэх тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.  

                                                                                                   

     Хүүхдийг аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн хандлагыг төлөвшүүлэхэд, байгууллагын “Эцэг, эхийн зөвлөл”-өөр дамжуулан  шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх,  хүүхдийг болзошгүй эрсдлээс хамгаалах чиглэлээр Уриалга, зөвлөмжийг бэлтгэн, албан бичгийн хамт, дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус 124 байгууллага, аж ахуйн нэгж, дүүргийн 43 хороо, 50 цэцэрлэг, 28 сургууль нийт 245  байгууллагуудад хүргэн тайланг хүлээн авч нэгтгэн ажиллаж байна.

     

    Жич: Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 03 дугаар тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны “Хүүхдийн эрхийг хамгаалах, эсрдэлээс урьдчилан сэргийлэх тухай” 01 албан даалгаварын  хэрэгжилтийг хангаж, хүүхдийг аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн хандлагыг төлөвшүүлэхэд, байгууллагын “Эцэг, эхийн зөвлөл”-өөр дамжуулан хамтран ажиллаж,  харьяа байгууллага, орон нутгийн нэгжүүдэд зөвлөмжийг хүргүүлж, цааш байгууллага аж ахуйн нэгжид хүргэх ажлыг зохион байгуулсан юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404