ТЕНДЕРИЙН УРИЛГА
2020/03/16

Огноо : 2020.03.11

Тендер шалгаруулалтын нэр: Сервер, тоног төхөөрөмж худалдан авах

Тендер шалгаруулалтын дугаар: МУХБ/202001017

 Монгол Улсын Хөгжлийн банк эрх бүхий тендерт оролцогчдоос Сервер компьютер, бусад дагалдах тоног төхөөрөмж нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 Тендерт оролцогч нь Тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 150 сая төгрөг

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 80 сая төгрөг

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2018, 2019 он

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: тийм

 Тендерийн хамт 1,500,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 Тендерийг 2020 оны 4-р сарын 13-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn -ээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 4-р сарын 13-ны өдрийн 11 цаг 30 минутаас цахимаар нээнэ.

 Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

 Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 19,

Монгол Улсын Хөгжлийн банкны байр, 11 давхар, 1114 тоот өрөө

Утас: 70130513-555

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404