ШӨХТГ: "Номин тав трейд" ХХК-ийг 20 сая төгрөгөөр торголоо
2020/03/17

ШӨХТГ-ын дарга Б.Лхагва зөрчил гаргаж, зохиомлоор бараа бүтээгдэхүүний үнээ нэмсэн аж ахуй нэгжүүдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж ажилласан талаар мэдээлэл хийлээ.

 

Тэрбээр "Улсын хэмжээнд махны нөөц хангалттай байгаа гэдгийг ХХААХҮ-ын сайд Ч.Улаан мэдэгдсэн. Гэтэл махны үнийг зохиомлоор нэмсэн “Номин тав Трейд” ХХК, "И март" худалдааны төвүүдэд 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Тухайлбал "Номин тав трейд" ХХК гуравдугаар сарын 10-ны өдрөөс хонины ястай махны үнийг нэг кг тутамд 1000-1500 төгрөгөөр, үхрийн ястай махыг 2000 төгрөгөөр, үхрийн цул махыг 3000-3500 төгрөгөөр тус тус нэмсэн байна. Үхрийн цул махыг нэг кг тутамд 14499 төгрөг байсныг 17999 төгрөг болгон нэмсэн нь тогтоогдсон.

 

Иймд улс оронд үүссэн онцгой нөхцөл байдлын үед худалдааны хууль бус арга хэрэглэн махны үнийг үндэслэлгүй нэмж хэрэглэгчдийг хохироосон дээрх үйлдэлд нь "Номин тав трейд" ХХК-д Зөрчлийн тухай хуулийн дагуу 20 сая төгрөгийн торгууль оногдуулсан шийдвэр гаргаад байна" гэлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404