НАМЗХ 10 асуудлыг мөрийн хөтөлбөрт тусгахаар санал боловсруулсан байна
2020/03/16

МАН-ын дэргэдэх НАМЗХ-ноос залуучуудын улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, залуучуудын амьдралд түгээмэл тулгамдаж байгаа асуудал, саад, бэрхшээлүүдийг шийдвэрлэх, арга замуудыг намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах зорилгоор “МӨРИЙН ХӨТӨЛБӨР-ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО” цахим санал асуулгыг өрнүүлж эхэллээ. Тус холбоо залуусаас ирсэн санал бүртэй нэг бүрчлэн танилцаж асуулгыг нэгтгэсэн байна.  Үүнд:

 -Дижитал засаглалтай, авлигагүй улстай  болох

 -Инновацийн татваргүй чөлөөт бүс  байгуулж, старт-апуудыг дэмжих

 -Дэлхийн Топ-100 шилдэг их, дээд сургуулиудад суралцах тэтгэлгийн тоог нэмэгдүүлэх

 -21 аймаг, 9 дүүрэгт “Залуучуудын хөгжлийн ордон” байгуулах

 -Хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодистой тэмцэх

 -Залуу гэр бүлийн орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөр

 -Тэтгэврийн реформ хийж, хувийн тэтгэврийн санг байгуулах

 -Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, энтерпренерүүдийг бэлтгэх шинэ платформ үүсгэх

 -Залуучуудад чиглэсэн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хөгжүүлэх

 -Оюуны өмчийг хамгаалж, түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах гэсэн  нийт 10 асуудлыг мөрийн хөтөлбөрт тусгахаар саналд асуулгыг боловсруулсан байна.

  УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах санал асуулга гуравдугаар сарын 9-20-ны хооронд онлайнаар нээлттэй явуулна. НАМЗХ-ноос залуусыг сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404