АН: ЖДҮ эрхлэгчдэд жилийн 3.5 хувийн хүүтэй олгох саналыг гаргалаа
2020/03/16

УИХ дахь АН-ын зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Хэвлэлийн хуралд АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга З.Нарантуяа нар оролцож байна.

 АН-ын дарга С.Эрдэнэ: 

 -Өнгөрсөн хагас сайн өдөр АН анх удаа онлайн хуралдаан хийлээ. Сонгуулийн хуулийн дагуу энэ сарын 25-ны дотор сонгуулийн мөрийн хөтөлбөрөө барих ёстой. Энэ хуралдааны үеэр коронавирусийн цар тахал тархсан үед АН-аас УИХ дахь зөвлөлдөө санал зөвлөмж хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан АН-ын зөвлөл хуралдаад эдийн засгийн ямар шийдэлд хүрч болох талаар зөвлөлдлөө. Эдийн засгийн дэмжлэгийг 1.4 их наяд төгрөгийн төсөв бүхий барилга, объектийн ажлыг хойшлуулж, 355 тэрбум төгрөгийг Төрийн банкинд байршуулж, ЖДҮ эрхлэгчдэд жилийн 3.5 хувийн хүүтэй олгох саналыг гаргаж, Засгийн газарт хүргүүлж  байна хэмээлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404