Иргэдийн хандивын 720 сая төгрөгөөр уушиг орлуулах төхөөрөмж худалдан авна
2020/03/16

ДЭМБ-аас вирусын халдвараар өвчилж, амьсгалын хурц дутагдалд орсон өвчтөнүүдэд уушиг орлуулах буюу цусны эргэлтэд дэмжлэг үзүүлэх EXTRACORPOREAL MEMBRANE OXYGENATION/ECMO/ төхөөрөмжийг хэрэглэхийг зөвлөсөөр байна.

Монгол Улсын эрүүлийг хамгаалах салбарт уг төхөөрөмж байхгүй. Дэлхий нийтэд шинэ коронавирусын халдвар дэгдэж байгаа цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангаж, ECMO төхөөрөмжийг авах зайлшгүй шаардлага үүсээд байна.

Иймд төхөөрөмжийн үндсэн үнэ 350 сая төгрөг, 10 хүний стандарт эмчилгээ хийхэд шаардагдах нэг удаагийн дагалдах хэрэгслүүдийн өртөг болох 370 сая төгрөг/нэг хүнд шаардагдах хэрэгслийн өртөг 37 сая төгрөг/ нийт 720 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай байв. Энэ саналаа ЭМЯ-аас УОК-т гаргасны дагуу өнөөдөр дэмжин шийдвэрлэлээ. Ингээд төхөөрөмж болон эмчилгээний дагалдах хэрэгслийн багцыг худалдан авахад шаардагдах 720 сая төгрөгийг  иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас Засгийн газар, УОК-ын үйл ажиллагааг дэмжин төвлөрүүлсээн хандивын мөнгөнөөс худалдан авахаар боллоо.

 

ECMO төхөөрөмжийг өдгөө Герман, Япон, Итали улсуудад үйлдвэрлэдэг байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404