Бразил Венесуэлтэй хил залгаа хот руу цэрэг илгээжээ
2018/08/20

Бразилийн Панараима хилийн хот дахь Венесуэлийн цагаачдын хуаран руу халдаж, гал тавьсантай холбогдуулан Бразил тус хот руу нэмж цэргүүд болон цагдаагийн албан хаагчдыг илгээжээ. Хямралд өртөөд байгаа Венесуэлийн дүрвэгсдийн тоо нэмэгдэж, тухайн бүс нутгийн байдал хурцадмал болж байгаатай холбогдуулан тус улсын  Ерөнхийлөгч Мишель Темер ням гарагт яаралтай хуралдаан зарласан байна.Тэрээр иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс хөрш орнуудаас тусламж хүсчээ.  Колумбиас ирж буй Венесуэл иргэд хүчин төгөлдөр паспорттай байх ёстой гэсэн шаардлагыг Эквадор тавьсантай холбоотойгоор бямба гарагт хэдэн зуун венесуэл дүрвэгсэд хил дээр гацсан байна.

Цагаачдын дийлэнх хувь нь Перу, Чилид байгаа гэр бүлийн гишүүдтэйгээ нэгдэхээр өмнөд нутгийг зорьж байна. Венесуэлийн улс төр, эдийн засгийн хямралаас үүдэн тус улсад инфляц өсч, хоол хүнс болон эм тарианы хомсдол үүсээд байгаатай холбоотойгоор иргэд нь илүү дээр амьдралыг эрэлхийлж дүрвэсээр байгаа аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404