Нам, эвслүүд сонгуулийн мөрийн хөтөлбөр батлах хурлаа онлайнаар явуулна
2020/03/14

2020 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажил цаг хугацааны хуваарийн дагуу явагдаж байна. Хуулиараа "Сонгуульд оролцох нам, эвсэл нь дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих сонгуулийн мөрийн хөтөлбөрийг нам, эвслийг төлөөлөх байгууллагаар батлагдсан мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар хуульд заасан хугацаанд багтаан Үндэсний аудитын газарт хүргүүлнэ. Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө агуулгад нийцсэн уриатай байж болох бөгөөд нам, эвслээс нэр дэвшигч тухайн нам, эвслийн мөрийн хөтөлбөрөөс тусдаа мөрийн хөтөлбөртэй байхыг хориглодог. Харин сонгуулийн тойрогт бие даан нэрээ дэвшүүлэгч нь сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө Үндэсний аудитын газарт хүргүүлэх юм."

 

 

Энэ удаад коронавирусийн халдварын тархалттай холбоотой сонгуульд оролцох улс төрийн нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө боловсруулан батлах хурлаа онлайнаар явуулах болоод байна. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404