УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд улс төрийн 14 нам оролцохоо мэдэгдээд байгаа. Нөхөн сонгуульд зарим намууд хагас жилийн өмнөөс шахуу бэллэж ирсэн гэж ажиглагчид дүгнэсэн. Үүнээс үзэхэд Н.Гантулгын гэх хрэг зохиомол байж болох. Юутай ч ирэх аравдугаар сарын 7-нд болох нөхөн сонгуульд нэр дэвшигчидирэх 9 дүгээр сарын 5нд тодорно. Гэвч нэр дэвших нөхдийн нэрс эхнээсээ тодорч эхэлжээ. Тухайлбал, МАХН намын дарга Н.Энхбаярынхаа нэрийг дэвшүүлэхээр болсон байна.
Энэ талаар МАХН-ын дэд дарга С.Ганбаатар "Хэнтийн нөхөн сонгуульд Н.Энхбаярыг нэр дэвшүүлнэ гэж би бодож байгаа. Дэвших байх. Гэхдээ намын эрх бүхий байгууллагаас хэн нэр дэвшихийг шийддэг. Монгол төрийн толгойд бугшсан луйварчдыг зоригтой хүчтэй хүн орж байж байранд нь тавина" гэжээ. Харин АН-аас Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байна.