М.Энхболд: Стратегийн орд газрыг хэрхэн яаж ашиглах вэ гэдэг нь УИХ-ын эрх мэдлийн хүрээний асуудал байдаг
2020/03/11

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 30 хувийг гадаадын хөрөнгийн биржээр дамжуулан   хувьчлах Засгийн газрын шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулан М.Энхболд тайлбар хийлээ. 

 -2018 оны УИХ-ын 73 дугаар тогтоол бол Тавантолгойн орд газар төдийгүй говийн бүс нутгийн уул уурхайн салбарын цаашдын хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд чухал чиглэлүүдийг Засгийн газарт өгсөн тогтоол гарсан. Одоогоос бараг 2 жилийн өмнө шахуу гарсан тогтоол. Энэ хоёр жилийн хугацаанд хийгдэж байгаа ажлууд бол энэ тогтоолын хүрээнд зохион байгуулагдаж байгаа  гэж ойлгохоос өөр арга байхгүй. Энд авто замын тухай асуудал, төмөр замын тухай асуудал, цахилгаан станцын тухай асуудал, нүүрс, химийн үйлдвэрийн тухай асуудал, уул уурхайн салбарт ашиглагдах усыг хөрсний болон гүний хосолмол системээр ашиглах талаар гэх мэт олон асуудал энд хөндөгдсөн.

 Харин Таван толгойн орд газрын 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд IPO гаргах тухай асуудлыг Засгийн газрыг судалж энэ заалтаа хэрэгжүүлэхийн өмнө Улсын их хуралд танилцуул гэсэн заалттай гарсан тогтоол. Энэ тогтоолыг шууд хүчингүй болгох тухай асуудал ярьж байгаа нь учир дутагдалтай асуудал болно. Энэ тогтоолын дагуу хийгдсэн бүхий л ажлуудад үнэлэлт дүгнэлт өгч энийг нэгдсэн журмаар авч үзэх ёстой. Угаасаа стратегийн орд газрыг хэрхэн яаж ашиглах вэ гэдэг нь УИХ-ын эрх мэдлийн хүрээний асуудал байдаг. Жишээлбэл, 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын Тавантолгойн орд газрыг ашиглах талаар боловсруулсан төслийг миний бие Улсын Их Хурлын даргатай ярилцаж, УИХ-ын дэд дарга Л.Цогд ойлгуулж танилцуулж, Зандаахүүгийн Энхболд дарга, Р.Гончигдорж даргад танилцуулсан. Ингээд Улсын их хурлын дарга, Улсын Их хурлын 3 дэд дарга хамтарч нийт дөрвүүлээ гарын үсэг зурж Улсын их хурал дээр Засгийн газрын боловсруулсан төслийг нь авчирч танилцах нөхцөлийг нь бий болгож байсан түүхтэй хэмээлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404