Туркт коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ
2020/03/11

Туркт коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа лхагва гарагт мэдэгджээ.

 

Халдвар авсан өвчтөн Туркийн иргэн бөгөөд Европоос саяхан буцаж иржээ. Өвчтөний биеийн байдал одоогоор тогтвортой байгаа аж. Түүнийг тусгаарласан байна.

 

2019 оны 12 дугаар сарын сүүлчээр БНХАУ-ын Ухань хотод дэгдсэн шинэ коронавирусний халдвар тус улсаас гадна дэлхийн 100 гаруй оронд тархаад байгаа билээ. Халдварын хамгийн олон тохиолдол Итали, БНСУ, Иранд бүртгэгдсэн байна. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, коронавирусний халдвар авсан нийт хүний тоо 110 мянга давж, 4000 гаруй хүн нас баржээ.

 

Эх сурвалж: Монцамэ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404