НОХОЙНООС COVID-19 ВИРУС ИЛЭРЧЭЭ
2020/03/11

Хонконг улсад нохойд хийсэн шинжилгээгээр COVID-19 вирус илэрч оношлогдсон тухай мэдээлэл Дэлхий мал амьтны эрүүл мэндийн байгууллага(ДМАЭМБ)(OIE)-ын мэдээллийн санд бүртгэгджээ. Вирусийн халдвар илэрсэн нохойг 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр мал эмнэлэгт үзүүлжээ. Мал эмнэлгийн үзлэгээр тус нохойны хамар, ам, шулуун гэдэс, ялгадас зэргээс арчдас, дээж авч шинжилгээнд хамруулахад хамрын болон амны хөндийн дээжнээс оношлуураар COVID-19 вирус илэрсэн байна. Нохойноос эмнэлзүйн өвөрмөц шинж тэмдэг илрээгүй гэв.

Улмаар хоёрдугаар сарын 28, гуравдугаар сарын 02, 05-ны өдрүүдэд авсан нэмэлт шинжилгээгээр мөн COVID-19 вирус илэрсэн байна. Одоогоор вирус илрүүлэх хугацааг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд мал эмнэлэг, хорио цээрийн хяналтад 14 хоног байрлуулах аж.

https://www.oie.int/wahis_2/public/wahid.php/Reviewreport/Review?page_refer=MapFullEventReport&reportid=33546

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404