С.Чинзориг: Цалин нэмэх асуудлыг Засгийн газарт оруулна
2018/08/16

ОУВС-гийнхан Монголд ажиллаад, хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцээд буцсан байна. Засгийн газар энэ уулзалтын хүрээнд  цалин нэмэх асуудлыг шийднэ гэж байв. Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзориг "ОУВС-гийн төлөөлөл Монголд ирж ажиллаад, Засгийн газартай хэлэлцээр хийгээд буцсан. Бид Сангийн яам, МҮЭХ-той ярьж байгаад ирэх долоо хоногийн эхээр гурван талт хэлэлцээрээ үргэлжүүлье гэсэн саналтай байна. Ирэх долоо хоногоос Засгийн газарт цалин нэмэх асуудлыг оруулна" гэлээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404