Зах, бөөний худалдааны төвүүдийг ХААХ шийдвэр гарлаа
2020/03/10

Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комисс хуралдаж, зах, худалдааны төвүүдийг хаах чиглэл өгч, судалгааг яаралтай хийж өнөөдөр /2020.03.10/-ийн дотор шийдвэрлэхийг үүрэгдлээ.

Тодруулбал, барааны зах, бөөний худалдааны төвүүдийг 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 07:00 цаг хүртэл түр хязгаарлах арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг үүрэг болгосон юм.

Энэ хоригт хүнсний болон ахуйн бараа бүтээгдэхүүн худалдаалах дэлгүүр орохгүй юм байна.

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404