ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 20 болж нэмэгджээ
2020/03/10

ОХУ-д коронавирусээр халдварласан тохиолдлын тоо 17-оос 20 болж нэмэгджээ. Шинээр бүртгэгдсэн 3 тохиолдол Москва хотоос илэрсэн бөгөөд халдвар авсан хүмүүс сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Италид зорчсон байжээ. Энэ тухай коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх шуурхай штаб мэдэгдсэн байна.

 

ОХУ-д коронавирусний халдварын нийт 20 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 17 нь Италиас эх орондоо эргэн ирсэн Оросын иргэд байсан бол 2 нь Хятад, 1 нь Италийн иргэн байжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404