С.Эрдэнэ: Ц.Элбэгдорж АН-ын гишүүнчлэлээ сэргээгээгүй
2020/03/09

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулж байна. 

 -"Тавантолгой"-гоос IPO гаргах асуудалд АН ямар байр суурьтай байна вэ?

 -УИХ-ын дэгийн хуульд өөрчлөлт оруулахаар төсөл оруулж байна. Өнөөдөр "Тавантолгой" компанийн 30 хувийг худалдах, арилжих асуудал орж ирж байна. Өнөөгийн Засгийн газар 3-5 тэрбум ам.долларын IPO гаргаж, дэд бүтцээ өрнүүлнэ гэж өмнө нь ярьж байсан. Гэтэл өнөөдөр нэг тэрбум ам.доллараар асуудлыг шийднэ гэж байна. УИХ-ын Дэгийн тухай хуульд "онцгой нөхцөлд дараалал харгалзахгүй шууд хэлэлцдэг" байх өөрчлөлтийг оруулахаар төсөл барьж байна. Ямар ч тохиолдолд "Тавантолгой"-н хувьцааг худалдах биш өөр замаар зохицуулалт хийж болно. "Тавантолой"-н үр ашгийг нэмэгдүүлэх өөрийнх нь бодит боломж байгаа. "Тавантолгой"-н уурхай жилд 1-2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж эхэллээ. IPO хийх замаар ямар санхүүжилт бүрдүүлж, юу хийх гээд байгаагаа тодорхой ярих ёстой. Тийм учраас Засгийн газар гаргасан тогтоол шийдвэрээ эргэж хар гэсэн шаардлагыг тавьж байна.

 -Ээлжит бус чуулганыг зарлах шаардлагатай юу?

 -Эдийн засгийн байнгын хороог яаралтай хуралдуулах, ээлжит бус чуулганыг зарлах шаардлагатай. 

 -Таныг хуулийн байгууллагад дуудагдсан гэсэн. Энэ талаар?

 -Би шүүхэд дуудагдаагүй. Хуулийн байгууллагад дуудагдах асуудал хийгээгүй. Сонгууль дөхөхөөр улстөржилтийг хууль бусаар хийж байна. Ор үндэсгүй зүйл ярих хэрэгтэй. Хоёр ч удаа яллагдагчаар татагдах зүйл яригдаад, үндэслэлгүй болох нь батлагдсан. Би ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн. Би жирийн иргэний хувьд ч, төрд ажиллаж байхдаа ч хууль хяналтын байгууллагаас зугатааж явсан түүх байхгүй. 

 Ц.Элбэгдорж 2009 оноос АН-ын гишүүнчлэлээс түдгэлзсэн. АН-ын гишүүнчлэлээ сэргээгээгүй. Шалгах шаардлагатай улсуудыг АН олох үүрэг байхгүй.  Эрх барьж байгаа бол өөрсдөө Ц.Элбэгдоржийг олж ир. Тэр хүн төрийн тусгай хамгаалалтад байгаа. Бид хэн нэгийг хоморголон баривчилдаг нам биш. Тийм ЗГХЭГ-ын даргыг хараад харамсаж байна. Бид улс төрийн намын хуулийн хүрээнд л ажилладаг. Манай намд хэн нэгнийг мөрдөж, мөшгих үүрэггүй. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404