Ц.Бат-Энхийг чөлөөлөх асуудлыг МАН-ын Бага хурлаар оруулна
2020/03/06

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өрөөнд хуралдлаа.

Хуралдаанаар тус намын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг чөлөөлөх асуудлыг МАН-ын Бага хурлаар оруулж, шийдвэрлүүлэхээр болсон байна.

 Түүнчлэн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан орон даяар зохион байгуулсан УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилогчдын рейтингийн судалгааг танилцуулсан байна. Мөн намын удирдлагын зүгээс нэр дэвшигчдээс мөнгөн хандив, төлбөр авахгүй гэдгээ мэдэгджээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404