"ЕБС-ийн сурагчдаас анги дэвших Улсын шалгалт авахгүй байх албан ёсны шийдвэрийг тун удахгүй гаргана"
2020/03/06

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас энэ жил улсын шалгалт буюу анги дэвших шалгалт авахгүй байхаар болжээ.

Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өчигдөр мэдэгдлээ. 

Тэрбээр "Сургуулиудын үйл ажиллагааг түр зогсоосноор таван долоо хоногийн хоцрогдол үүсэж байгаа. Энэ хугацаанд үзэх ёстой байсан хичээлийн тал хувийг теле хичээлээр зааж байгаа бөгөөд үлдсэн хувийг хичээл орж эхлэхээр нөхөж орно. Дөрөв болон тавдугаар сард багтан бүх хичээлийн агуулгын хоцрогдлыг арилгана.

Үзэх ёстой хичээлүүдээ бүрэн судалж, теле хичээлээр авсан мэдлэгээ бататгахад онцгой анхааран, бүх хичээл дээр жигд мэдлэгтэй төгсөх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Иймд анги төгсөх дүнг өмнөх улирлуудын дүнг нэгтгэн тооцоолох нь зөв гэж үзлээ" гэв. 

Үргэлжлүүлэн тэрбээр "Улсын шалгалтыг заавал үзэх 3-4 хичээлээр авдаг. Хэрэв энэ жил улсын шалгалт авбал сурагчид шалгалт өгөх хичээлдээ илүү анхаарч, бусад хичээлээ орхигдуулах магадлалтай тул тун удахгүй албан ёсны шийдвэрийг гаргаж, сургуулиудад хүргүүлнэ" гэсэн юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404