Туркийн эрх баригчдын шийдвэрийг АНУ алдаа гэж үзэж байна
2018/08/16
Гаалийн татварын хэмжээг нэмэгдүүлсний хариуд Туркийн эрх баригчид АНУ-ын хэд хэдэн бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварын хэмжээг нэмэгдүүлэхээр болсон билээ. Туркийн эрх баригчдын энэ шийдвэрийг АНУ алдаа гэж үзэж байна хэмээн Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Сара Сандерс мэдэгджээ.

Тэрбээр хэлэхдээ "АНУ Туркийн эрх баригчдын шийдвэрт харамсаж байна. АНУ-ын зүгээс Турк улсын хувьд гаалийн татварын хэмжээг нэмэгдүүлэх болсон нь үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой юм” гэжээ. Америкийн шашны номлогч Эндрю Брансоныг баривчлан саатуулсан явдал нь шударга бус юм гэж тэрбээр үзэж байгаагаа илэрхийлжээ.

Импортын ган болон хөнгөн цагаанд ногдуулах гаалийн татварын хэмжээг Туркийн хувьд хоёр дахин нэмэгдүүлж, 20% ба 50% болгохыг зөвшөөрсөн тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 10-нд мэдэгдсэн юм.  Хариуд нь Туркийн эрх баригчид АНУ-ын зарим бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг ихээхэн нэмэгдүүлсэн юм
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404