Хятадад коронавирусний халдварын 139 шинэ тохиолдол бүртгэгджээ
2020/03/05

 Эх газрын Хятадад лхагва гарагт коронавирусний халдварын 139 шинэ тохиолдол бүртгэгдэж, 31 хүн нас барсан талаар тус улсын Эрүүл мэндийн газрын удирдлагууд мэдээллээ.

 

Үндэсний эрүүл мэндийн комиссын мэдээлснээр, лхагва гаргийн оройны байдлаар коронавирусний халдвар авсан хүний тоо 80409 хүрч, 3012 хүн нас барж, 52045 хүн эдгэрэн эмнэлгээс гарчээ.

 

Лхагва гарагт нас барсан хүмүүс бүгд Хубэй мужид бүртгэгдсэний зэрэгцээ шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 135 нь тус мужид илэрсэн байна.

 

Мөн тухайн өдөрт халдвар авсан байх магадлалтай 143 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол 2189 хүн эмнэлгээс гарч, биеийн байдал хүнд хүний тоо 464-өөр буурч 5952 болжээ. Үүнээс гадна халдвар авсан хүмүүстэй ойр байсан 32870 хүн эмнэлгийн хяналтад байгаа бөгөөд даваа гарагт хяналтад байсан 6584 хүн гэртээ харьжээ.  

 

Лхагва гаргийн байдлаар Хонконгт коронавирусний халдварын 104, Макаод 10, Тайваньд 42 тохиолдол бүртгэгдэж, Хонконгт 2, Тайваньд 1 хүн нас баржээ. Мөн Хонконгт 43, Макаод 9, Тайваньд 12 хүн эдгэрсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404