З.Баянсэлэнгийг шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ
2020/03/05

Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр үргэлжлэх бөгөөд шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.00 цагт эхэллээ.

Түүнийг өнгөрсөн хугацаанд шүүхийн үйл ажиллагаанд саад учруулсан гэх үндэслэлээр ШШГЕГ-ын харяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан ч өнгөрсөн долоо хоногт батлан даалтад гаргасан билээ.

З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад 972 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэмээн үзэж яллагдагчаар татсан байдаг.

 


Эх сурвалж:Мэдээ.Мн

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404