Аргентинд коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгджээ
2020/03/04

Аргентинд шинэ коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Гинес Гонсалес мягмар гарагт мэдээлсэн байна.

 

“Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод өнгөрсөн ням гарагт Италиас ирсэн 43 настай эрэгтэйгээс халдвар илэрсэн. Уг өвчтөн Буэнос-Айрест нэгдүгээр зэрэглэлээр нисэж ирсэн тул ойр хавьтсан хүний тоо харьцангуй цөөн байна” гэж Г.Гонсалес мэдээлжээ.

 

Халдвар илэрсэн хүн өөрийгөө ганцаараа амьдардаг, олон нийтийн газраар яваагүй гэж эмнэлгийн ажилтнуудад хэлсэн тул бусдад халдвар тараасан байх магадлал бага байгаа аж.

 

Латин Америкийн орнуудаас Аргентин, Бразил, Эквадор, Мексик, Доминикан улсад коронавирусний халдвар илэрсэн байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404