ЭМЯ-ны коронавирусийн дэгдэлттэй холбоотой ээлжит мэдээлэл
2020/03/04

ЭМЯ коронавирусийн дэгдэлттэй холбоотой ээлжит мэдээллээ өнөөдөр хийж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Covid-19 дэлхийн 72 улсад бүргэгдэж, Солонгос, Иран, Итали улсад эрчимтэй тархаж байна. Олон улсад урьдчилан сэргийлэх олон төрлийн арга хэмжээ авч эхэллээ. Польш улс зургаан сар хэрэгжих хуулийн төслийг батлахаар болж байна. Мөн зарим улс оронд мэндчилгээнийхээ зан үйлд өөрчлөлт оруулж байна.

БНХАУ-д өвчлөл эрчимтэй буурч байна. Үүнтэй холбоотойгоор өвчлөлийн голомтоос ирж буй хүмүүсийг гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлах арга хэмжээг авч эхэлсэн. Арабын Эмират улсад өвчлөлийн тохиолдол бага байгаа ч сургууль, цэцэрлэгийг 4 долоо хоног хөл хорио тогтоосон байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгуулагын ажилтан О.Ариунтуяа: Covid-19-ийн халдварын шинэ тохиолдлын 80 хувь нь гурван улсад бүртгэгдсэн. Улирлын томуугийн нас баралт 1 хувьтай бол коронавирусийн нас баралт одоогоор 3.4 хувьтай байна. Улиралын томуугийн вакцин байдаг бол шинэ төрлийн коронавирусийн вакцин байхгүй

Улирлын томууг таслан зогсоох боломжгүй бол Covid-19 тархалтыг эрт арга хэмжээ авснаар хязгаарлах боломжтой. Дэлхийн хэмжээнд хувийн хамгааллын хэрэгсэл асуудал болж байна. ДЭМБ-ын хэлж буйгаар, 76 сая бээлий, 98 сая амны хаалт 1.6 сая нүдний шил шаардагдах судалгаа байна. Хувийн хамгаалах хэрэгслийг 40 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байна. Үүний зэрэгцээ хувийн хамгаалах хэрэгслийг зохисгүй хэрэглэснээр дутагдалд оруулах магадлал байна. Иймээс хувийн хамгаалах хэрэгслийг зөв зохистой хэрэглэх зөвлөмж гаргажээ.

Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Гуравдугаар сарын 3-ны орой буусан Москва-УБ чиглэлийн онгоцоор ирсэн 138 монгол иргэнээс гурван хүнийг ХӨСҮТ-д тусгаарлажээ. Улаан-Үдийн галт тэргээр ирсэн халдварын сэжигтэй 13 иргэнийг Дарханд тусгаарлаад байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404